Зорилтот бүлгийн 150 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-05-11 17:31:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хорооноос өрхийн орлого зогссон, хүнсний эрхийн бичиг авдаггүй зорилтот бүлгийн 150 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ. 

Энэхүү багцыг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр, Монголын Хүмүүнлэгийн баярын өдрийг тохиолдуулан олгосон байна. Тэмдэглэлт энэ өдөр хүмүүнлэгийн үйлсэд тасралтгүй 23 жил ажилласан Говь-Алтай аймгийн Улаан загалмайэ хорооны ажилтан Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт" медалиар шагнуулав.

Мөн цар тахлын үед үүргээ биелүүлэн ажиллаж буй сайн дурын идэвхтэн, Эрүүл мэндийн салбар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын алба хаагчдыг МУЗН-ийн шагналаар шагнаж урамшууллаа. 


Холбоотой мэдээ