Нийт малын 1.4 хувь хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-13 16:13:29
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2020 оны 12 сард нийт 5,4 сая толгой мал тоологдсон. 5 сарын 12-ны байдлаар оны эхний мал 98.6 хувиар онд оржээ. Нийт малын 1.4 хувь буюу 75.6 мянган толгой том мал хорогдсон байна.
Хорогдсон том малын 0.02 хувийг тэмээ, 5.2 хувийг адуу, 17.1 хувийг үхэр, 44.0 хувийг хонь, 33.6 хувийг ямааны хорогдол эзэлж байна. Том малын хорогдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.3 дахин буурсан үзүүлэлтэй байна.
Сумдаас Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, Төвшрүүлэх сумын оны эхний малын 0.1-0.5 хувь нь, Өндөр-Улаан, Хотонт, Хашаат, Чулуут, Хангай, Цахир сумын оны эхний малын 2.0 – 7.5 хувь нь хорогдсон байна.
Холбоотой мэдээ