Улаанбуудай 8,4 мянган га талбайд тариалаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-13 17:09:52

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хаврын тариалалт эхэлж, 8,4 мянган га талбайд улаанбуудайн үр суулгаад байна. Баян-Агт, Бүрэгхангай, Сэлэнгэ, Хутаг-Өндөр суманд 1050-2160 га талбайд үр суулгажээ. Аймгийн хэмжээнд төмс 44,2, хүнсний ногоо 14,0 га тариалаад байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ.

Тус аймаг энэ жилийн хувьд үр тариа 41295 га үүнээс улаанбуудай 40375, арвай 200, овъёос 600, хөх тариа 100, төмс 550, хүнсний ногоо 170, малын тэжээл 2915, тосны ургамал 4000 га-д тус тус тариалахаар төлөвлөж байгаа юм. 

Холбоотой мэдээ