Эрүүл мэндийн даатгалгүйгээр АНУ-д нэвтрэхийг хориглох шийдвэрийг цуцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /TASS/. Эрүүл мэндийн даатгалгүйгээр цагаачдыг улс орондоо нэвтрүүлэхийг түр зогсоох тухай АНУ-ын
Ерөнхийлөгч асан Дональд Трампын шийдвэрийг Ерөнхийлөгч Жо Байден баасан гарагт
цуцалжээ.
Энэ тухай Цагаан ордны
хэвлэлийн алба мэдээлэв.
“Цагаачдыг нэвтрүүлэх тухай тунхаглалын
хүрээнд нэвтрэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх нь АНУ-ын ашиг сонирхолд нөлөөлөхгүй. Манай
улсад санхүүгийн бололцоо байхгүй ч хууль ёсных нь дагуу цагаачлахыг зорьж буй
иргэдийн нэвтрэх боломжийг хориглохгүйгээр бид зорилгодоо хүрэх боломжтой”
хэмээн баримт бичигт дурджээ.
Эрүүл мэндийн даатгалд бүрэн
хамрагдаагүй цагаачдын АНУ-д нэвтрэх боломжийг нь хязгаарласан захирамжид
Дональд Трамп 2019 оны 10 дугаар сарын 4-нд гарын үсэг зуржээ. Тухайн үед хүсэлт гаргагчид эрүүл мэндийн
даатгалд хамрагдсанаас хойш 30 хоногийн дотор даатгал хүчинтэй гэдгийг аль эсвэл
даатгалаа төлөх чадвартай гэдгээ батлан харуулах ёстой байсан аж.