Соёлын олон янз байдлын дэлхийн өдөр
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёл
нь үндэс угсаа, хүйс, арьсны өнгө, хэл, шашин шүтлэг, түүх, урлаг, хөгжим гээд
өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Тэдгээрийн анхны элементүүд
нь бусдын нөлөөг хүлээн авч, мөн чанараа хадгалахын зэрэгцээ харилцан
уялдаатай болдог байх жишээтэй. Мэдээжийн зүйл мэт санагдах ч
соёлын зайлшгүй шаардлагатай өвөрмөц шинж чанар нь олон янз байдалд олон соёлыг
бий болгожээ. Олон янз байдлын соёл байхын тулд өөр өөр
бүлгүүдийн хэд хэдэн соёл байх хэрэгтэй болно. Эдгээр соёл нь урьд
өмнө харилцан уялдаатай
байсан. Мөн тодорхой үед өөр хоорондоо
холбоотой байж мэдэх юм. Аль ч тохиолдолд өөр өөр шинж
чанартай соёлууд зэрэгцэн оршиж байвал соёлын олон янз
байдал үүсч бий болно гэж үздэг.
Бүс нутгийн илэрхийлэл, итгэл үнэмшил, уламжлал, онцлог
шинж чанарт үндэслэн байгуулагдсан цогц соёл өвөрмөц шинж чанарын үр дүнд
хүмүүс өөрсдийгөө янз бүрээр илэрхийлдэг. Бүлэг
тус бүрийн соёлын онцлог шинж чанарын харилцан хамаарлын үр дүнд соёлын олон
янз байдал нь янз бүрийн үндэс, нөлөөнд автсан хүмүүсийн нэгдэл, харилцан нөхөх
элемент болдог. Соёлын олон байдал янз бүрийн соёлын
уулзварууд нь түүх, улс төр, нийгэм, эдийн засаг, технологийн янз бүрийн үйл
явцын үр дагавар байдаг. Түүний үр дүнд зарим соёл алга болсон тохиолдол байдаг
гэнэ.
Ер нь соёлын олон янз байдал гэдэг нь нэг
орон зайд өөр өөр соёлын солилцоо, харилцан үйлчлэл бөгөөд эдгээр илрэлийг
нийгэм хүлээн авахыг хэлнэ. Энэхүү үзэл баримтлал нь маш чухал болсон бөгөөд 2001
оноос хойш үүнийг ЮНЕСКО хүн төрөлхтний нийтлэг өв гэж үзэх
болжээ.
Соёлын олон янз байдал нь харь зүйлийг хүлээн зөвшөөрөх, нэг орон зайд амьдардаг өөр өөр хүмүүс бүлэглэлүүдийн хооронд хүндэтгэл, хүлээцтэй байдал, харилцан ойлголцол, зэрэгцэн орших зэрэг мэдлэг, үнэт зүйлсийн солилцоог дэмжих нөхцөл болжээ. Нэг бүлгээс нөгөө бүлгийн хооронд үүсэх ялгаа нь соёлын олон янз байдлын үр дагавар гэнэ.
Домог, хэл, шашин шүтлэг болон бусад онцлог шинж чанарууд
цаг хугацаа өнгөрөх тусам, бусад хүчирхэг соёл иргэншлийг сурталчлах замаар
алдагдахаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг хадгалах хэрэгтэй болдог бололтой.
Ийм хадгалалт илүү байх тусам сайн амьжиргаа бүхий соёлын олон янз
байдал бий болно гэж үдэг байх юм.
Соёлын олон янз байдлын хүрээнд нэг нийгэм эсвэл соёлд
нөгөөгөөсөө илүү давуу эрх олгохоос зайлсхийх хэрэгтэй болдог аж. Эдгээр
нөхцөлд өөр өөр соёлууд зэрэгцэн оршиж, харилцан яриа, харилцаа
холбоо, илэрхийллээ хүндэтгэхэд үндэслэдэг байх юм.
Улс үндэстэн, газарзүйн орон зайг бий болгохдоо
урлаг, гастроном, хөгжим, спорт болон хүн амын аль ч соёлын талбарт тусгагдсан
үнэт зүйлс, бодол санаа, итгэл үнэмшлийг баримжаа болгодог. Энэ хүрээнд
газарзүйн орон зайд тодорхой өргөжсөн соёлын таних тэмдэг нь бусад
урсгал, илрэлтэй шууд харьцаж байх үед соёлын олон янз байдал бий болгоно.
Мексик бол соёлын олон янз байдал бүхий улсуудын нэг
ажээ. Энэхүү үндэстэн нь уугуул өв уламжлал, түүхэн дэх янз бүрийн чухал мөчид
хүлээн авсан Европын нөлөөгөөр маш их соёлжсон нийгэмтэй гэдгээрээ хүлээн
зөвшөөрөгдсөн байх юм. Түүний гарал үүсэл нь Ацтекийн эзэнт
гүрнээс улбаатай бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам энэ улс орчин үежиж,
Европ, Хойд Америк зэрэг орчин үеийн соёлын бусад элементүүдийг олж авчээ.
Мексикийн нийгмийг амьдрал, үхлийн аль алинд нь уулзаж, тэмдэглэх тохиолдлыг ашиглаж, хөгжилтэй, эелдэг, ажилсаг гэж тодорхойлж болох гэнэ. Эдгээр харилцаа холбоо, мэдлэг, илэрхийллийн солилцоо нь бүс нутгийн соёлыг баяжуулдаг. ЮНЕСКО энэ утгаар нь соёлын олон янз байдлын өв гэж үзжээ.
“Соёл нь цаг хугацаа, орон зайд янз бүрийн хэлбэртэй. Энэхүү олон янз байдал нь эргээд хүн төрөлхтнийг бүрдүүлдэг бүлэг, нийгмийг тодорхойлдог. Соёлын олон янз байдлын мөн чанар нь янз бүрийн өвөрмөц олон шинж чанараар илэрдэг ” гэж ЮНЕСКО-гийн түгээмэл тунхаглалд дурджээ. Энэхүү түгээмэл тунхаглалыг үндэслэн жил бүрийн 5-р сарын 21-ний өдрийг ЮНЕСКО-гоос “Дэлхийн яриа хэлцэл ба хөгжлийн соёлын олон янз байдлын өдөр” хэмээн тэмдэглэх болгожээ.