Сант, Богд сум инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 12:54:57

Өвөрхангай аймгийн зарим сумдууд инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдлоо.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сум” хөтөлбөрт хамрагдсан Богд суманд улсын төсвийн 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр цэвэр усны эх үүсвэрийн 2 худаг, 100м куб-ийн 3 усан сан, ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах, цэвэрлэх байгууламж, цэвэр усны 19,6км, бохир усны 5,1км, дулааны 2км шугам суурилуулах бүтээн байгуулалтын ажил хийгдэж, ашиглалтад ороод байна.

Мөн Сант суманд НҮБ-ын Хөгжлийн сангийн 256 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бие даасан цэвэр, бохир усны шугам болон цэвэрлэх байгууламжийн ажил бүрэн хийгдэж дууслаа. Дээрх ажлуудын үр дүнд сумын иргэд эрүүл ахуйн чанарын шаардлагад нийцсэн ундны усаар хангагдаж, ая тухтай амьдрах боломж, нөхцөлөөр хангагдаж байгаа юм. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд