Гадаад дахь сонгогчдын дийлэнх Д.Энхбатад саналаа өгчээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-10 11:46:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцохоор гадаадад байгаа 7493 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 5618 нь саналаа өгчээ.


Гадаад дахь сонгогчдын 4 084  саналаар “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат тэргүүлсэн бол МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 1 175, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 160 сонгогчийн санал авчээ.


Улсын хэмжээнд, санал хураалтын урьдчилсан дүнгээр, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 822 мянган саналаар илт давуу ялав. Харин “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 246 мянган сонгогчийн саналаар удаалжээ. Тэгвэл АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72 мянган сонгогчийн санал авлаа. Харин саналын хуудсанд огт тэмдэглэгээ хийгээгүй буюу “цагаан сонголт”-ыг 71 921  хүн өгчээ.

Холбоотой мэдээ