Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тоогоор Улаангом тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-23 16:28:03

Оны эхний 6 сард Увс аймагт шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн тоогоор Улаангом сум тэргүүлсэн байна.

Тус суманд 15 буюу 37.5 хувь,  Баруунтуруун, Өндөрхангай суманд 9 буюу 22.5 хувь, Малчин суманд 7 буюу 17.5 хувь, Зүүнхангай суманд 6 буюу 15 хувь, Цагаанхайрхан суманд 5 буюу 12.5 хувь, Түргэн, Өмнөговь суманд 4 буюу 10 хувь, Ховд суманд 3 буюу 7.5 хувь, Сагил, Тэс суманд 2 буюу 5 хувь, Бөхмөрөн, Завхан, Хяргас, Давст суманд тус бүр 1 буюу 2.5 хувь, Тариалан, Өлгий, Наранбулаг суманд тус тус гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг судалж үзэхэд хорих ялаар 30 хэрэгт 41 ялтан шийтгэгдсэнээс 11 хэргийн 12 ялтанд хорих ялыг биечлэн эдлүүлж, 19 хэргийн 29 ялтны ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэн өгчээ.

Харин баривчлах ял 8 хэргийн 14 ялтан, албадан ажил хийлгэх ял 1 хэргийн 3 ялтан, торгох ял 1 хэргийн 1 ялтан, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 3 ялтанд тус тус ял оногдуулсан байна.

Түүнчлэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Монгол Улсын өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 хэргийн 3 ялтанг өршөөн хэлтрүүлсэн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар 6 хэргийн 6 ялтанг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн аж.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ