“Цахим үндэстэн” эрдэм шинжилгээний хурал болж байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-06-17 14:52:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жилийн ойд зориулан “Цахим технологи-Хөгжлийн түүчээ” уриан дор “Цахим үндэстэн” эрдэм шинжилгээний хурлыг цахимаар зохион байгуулж байна.


Эрдэм шинжилгээний хурлыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нээж үг хэлэхдээ, “Цахим Үндэстэн” болох уриалгын хүрээнд  дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан зорилтыг дэвшүүлж, ойрын дөрвөн жилд хэрэгжүүлэхийг дуулгалаа.


Мөн үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх технологи, инновацын ийм арга хэмжээг төрийн удирдах дээд түвшний институтээс бодлогоор дэмжих, хэрэгжүүлэх тогтолцоо бүрдүүлэх нь шаардлагатай гэж үзэн, УИХ-ын бүрэлдэхүүнд Инновац, цахим бодлогын байнгын хороог, Засгийн газрын түвшинд Цахим хөгжлийн үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан. Энэ нь цахим үндэстэн болох үйл хэргийг дэмжих, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, төрийн байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын оролцоог хангах, дэмжлэг аван хамтран ажиллахад ач холбогдолтойг тэмдэглэжээ.


Түүнчлэн, цаашид шинжлэх ухаан, технологийн судалгааны ажлыг эрчимжүүлэн шинжлэх ухаан, технологи, технологид суурилж үйлдвэрлэл, түүнд тулгуурлаж салбарын цаашлаад улс эх орны хөгжлийг тодорхойлох учиртайг онцолсон юм.


Эрдэм шинжилгээний хурал нь салбарын хууль эрх зүйн орчин, зохицуулалт болон техник технологийн хөгжил дэвшил, ирээдүйн төлөвлөлт, бусад салбарт нэвтэрч буй мэдээллийн технологийн хэрэглээний талаар судлаач, инженер техникийн ажилтан, зохион бүтээгчдийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил, туршилтын үр дүнг олон нийтэд түгээх зорилготой.


Цахим хурлын дэлгэрэнгүй мэдээллийг www.enation.edu.mn сайтаас, цахим шилжилттэй холбоотой илтгэлүүдийг дараах линкээр орж сонирхох боломжтой.

Үндсэн хурал  https://zoom.us/j/8745691267

Тоон дэд бүтэц  https://zoom.us/j/9495559434

Цахим засаглал   https://zoom.us/j/6262499697

Мэдээллийн аюулгүй байдал  https://zoom.us/j/8672040236

бичиг үсэгтэн  https://zoom.us/j/8240672927

Инновац үйлдвэрлэл  https://zoom.us/j/4074589251

Үндэсний хөгжлийн хурдасгуур  https://zoom.us/j/2427616381

Холбоотой мэдээ