“Хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх ухаалаг карт” тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-06-27 16:07:32

“Интерном” номын дэлгүүрээс өнгөрсөн 7 хоногт борлуулалтаараа тэргүүлсэн номын жагсаалтыг гаргав.

Жагсаалтыг  “Хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх ухаалаг карт” ном тэргүүллээ.

Энэхүү ном нь интернэтгүй орчинд ашиглах боломжтой, хүүхдийн танин мэдэх чадварыг хөгжүүлэх ухаалаг карт бөгөөд үнэгүй татаж авах аппликейшны тусламжтай сансар огторгуйгаар зорчин, бяцхан шавжны цуглуулгатай болж, гэртээ амьтны хүрээлэнтэй, эрт галавын үеэр зорчиж, монгол ахуйн ёс заншилтай танилцах гайхамшигт оньсон бүтцийг судлах зэрэг олон олон боломжийг олгож буйгаараа онцлогтой.

Харин удаах байрт М.Харүки “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлтийн он жил…” ном шалгарчээ.

Борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 10 номыг танилцуулж байна.

3.Аалзны торонд орооцолдсон охин, IV (… / Д.Лагеркранц /

4.Өөдөө тэмүүл /Ш.Сандберг/

5.Очир огтлогч /М.Роач/

6.Сорхугтани /Б.Сарантуяа/

7.Өглөөний хүн: Цаг хугацааг захирах нь /С.Хироши/

8.Франц хүмүүжлийн нууц: Bebe өсгөхүй /П.Дракерман/

9.Үзэхийн хязгаар /Л.Өлзийтөгс /

10.365 үдэш /Г.Гэрэлцэцэг/

Ж.Болор

Холбоотой мэдээ