Төв аймагт 61902 сонгогч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-27 17:41:52
Yesukheitumur Tumurbaatar

Нөгөөдөр буюу 6 сарын 29-нд улс орон даяар зохион байгуулах УИХ болон орон нутгийн ИТХ-ын сонгуульд Төв аймгаас 61902 сонгогч оролцоно.

19 хоногийн өмнө нийт сонгогчийн тоо 59823 байснаас 6 сарын 27-ний байдлаар 800 гаруй иргэн шилжин ирж, 61900 гаруй болжээ.

Сонгуулийг ямар нэг асуудалгүй зохион байгуулахын тулд 6-р сарын 25-ний 12:00 цагаас 14:40 цагийн хооронд урьдчилан санал хураах журмаар, төхөөрөмжийг туршин үзэхэд, хүндрэл үүсээгүй тухай Сонгуулийн хороо мэдээллээ.

Харин зайдуу орших хоёр суманд үерийн улмаас явц удаашралтай байсан ч шаардлагатай арга хэмжээг авч, дахин ямар нэг бэрхшээл учрахгүй байхаар бүх ажлыг зохион байгуулсан талаар СХ-ны дарга Д.Нямдорж хэлэв.

Сонгогчид  саналаа өгөхөөр ирэхдээ гар утас, камер зэргийг авч явахгүй байхыг зөвлөж байна. Хэрэв ийм нөхцөл үүсвэл тусгай хайрцганд хийж, буцаан өгөхийг сануулав.

                              Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

Холбоотой мэдээ