Иргэдээс шинээр газар эзэмших санал авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-08-17 10:57:52

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ГХБХБГ-аас 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах газрын санал авч эхлээд байна.

"Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд 2022 онд гэр бүлийн хэрэгцээний болон худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар, мөн төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, өвөлжөө хаваржаа, газар тариалан, бэлчээр усжуулах сайжруулах, нөхөн сэргээх зэрэг зориулалтаар шинээр газар эзэмших хүсэлтэй бол саналаа гаргах боломжтой болоод байна. Тодруулбал, иргэд дээрх чиглэлээр газар өмчлөх, эзэмших, ашиглахыг хүсч байгаа бол санал хүсэлтээ тухайн сумын хариуцсан газрын даамал болон аймгийн ГХБХБГ-т гаргах юм. 

   Дэлгэрэнгүй мэдээллийг сумдын газрын даамлууд болон 70453122 дугаараас тодруулж болно" хэмээн аймгийн ГХБХБГ-ын дарга Г.Отгонболд хэллээ.

 

 

Холбоотой мэдээ