Жирэмсэн эмэгтэйчүүдийг халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-09-13 16:32:17

Дорнод /МОНЦАМЭ/. Жирэмсэн эмэгтэйчүүдийг коронавируст халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байна.

Аймгийн төвийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад нийт 498 жирэмсэн эмэгтэй байгаа юм. Энэ ажилд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, төрийн байгууллагуудын алба хаагчдыг татан оролцуулж, утсаар холбогдох, шинжилгээг сайн дураараа өгөх хүсэлтэй эмэгтэйчүүдэд хаяг байршил, шинжилгээ авах цагийн хуваарийн талаар мэдээлэл хүргэж байгаа аж. Бөөгнөрөл үүсгэхгүйн тулд явуулын цэгүүдийг тодорхой байршлуудад цагийн хуваарийн дагуу ажиллуулж, өдөр өдрөөр хуваарь гарган шинжилгээ авч байна. 

Холбоотой мэдээ