ОБЕГ-т аврах ажиллагааны багаж хэрэгсэл хүлээлгэн өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-14 18:03:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нэг Монгол” ТББ-ын санаачилгаар Австрали улсын “Weber-Rescue system” ХХК-иас ОБЕГ-т 130 сая төгрөгийн үнэ бүхий аврах ажиллагааны багаж хэрэгсэл хүлээлгэн өглөө.


Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлэхдээ, “Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, аврагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, багаж хэрэгсэл хандивласанд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” гэв.


Түүнчлэн “Нэг Монгол” ТББ нь “Weber-Rescue system” ХХК-тай хамтран 2019 онд Герман улсад болсон олон улсын сургалт дадлагад Онцгой байдлын байгууллагын 12 алба хаагч хамруулж байсан юм.



Холбоотой мэдээ