Латин Америкийн орнуудад халдварын тохиолдол нэмэгдэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-09-16 10:26:18

БОГОТА. /Anadolu/. Латин Америкийн орнуудад халдварын нөхцөл байдал ямар байгааг тоймлон хүргэж байна.


Бразил


Бразилд сүүлийн 24 цагийн хугацаанд 731 орчим хүн халдварын улмаас нас барж, нийт нас баралтын тохиолдлын тоо 587797-д хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Өмнөх өдөр нь халдварын 13406 тохиолдол шинээр илэрснээр халдварын нийт тохиолдлын тоо 21.1 сая давжээ. Тус улсад одоогийн байдлаар халдвар авсан 20.1 сая гаруй хүн эдгэрсэн тухай яамны мэдээлэлд дурджээ.  


Мексик


Мексикийн Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар, тус улсад халдварын 12929 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол нас барсан хүний тоо өнгөрсөн хоногт 1046-аар нэмэгджээ. 126 сая орчим хүн амтай тус улсад нийт 3.52 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас нас барсан хүний тоо 269015-д хүрчээ. Түүнчлэн халдвар авсан 2.87 сая гаруй хүн эдгэрсэн байна.


Колумби


Сүүлийн 24 цагийн дотор коронавирусний улмаас 26 хүн нас барж, нийт нас баралтын тохиолдлын тоо 125713 болсон тухай Колумбийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Халдвар анх илэрснээс хойш тус улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 4.93 сая давжээ. Түүнчлэн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн тоо 4.77 сая гаруйд хүрчээ.


Аргентин


Аргентин улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээр, сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 3017 тохиолдол шинээр илэрч, бүртгэгдсэн нийт тохиолдлын тоог 5.2 сая гаруй болгож өсгөжээ. Өнгөрсөн хоногт 176 өвчтөн халдварын улмаас нас барж, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт нас баралтын тоо 113816-д хүрчээ. Одоогоор халдвар авсан 5.22 сая гаруй хүн эдгэрсэн гэж яамны мэдээлэлд дурдсан байна.


Гватемал


Гватемал улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 41 хүн халдварын улмаас нас барж, нийт нас баралтын тохиолдол 12795 боллоо гэж тус улсын орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Түүнчлэн халдварын 4299 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 515756 болсны зэрэгцээ халдвар авсан 460278 хүн эдгэрсэн болохыг онцолжээ.  


Хондурас


Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний улмаас 30 хүн нас барж, улсын хэмжээнд нас барсан хүний тоо 9400 боллоо гэж Хондурасын орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Тус улсад халдварын 1329 тохиолдол шинээр илэрч, нийт тохиолдлын тоо 354970 сая гаруй болжээ. Одоогийн байдлаар халдвар авсан 108.22 сая гаруй хүн эдгэрсэн байна. 

Холбоотой мэдээ