Өрхийн эмнэлгүүдэд түргэн оношлуур олгож эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-16 11:26:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар Улаанбаатар хотын 166 өрхийн эрүүл мэндийн төв тус бүрд 500 ширхэг буюу нийт 83 мянган ширхэг түргэвчилсэн оношлуур олгож эхэллээ.

 

Өрхийн эмнэлэг шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтал болсон иргэнийг түргэвчилсэн оношлуураар оношлох юм. Мөн 21 аймагт тус бүр 1000 ширхэг түргэвчилсэн оношлуур олгож байна. ЗӨСҮТ, НЭМҮТ, Замын-Үүдэд мөн тус бүр 1000 оношлуур хүлээлгэж өгчээ. ПСР тодорхойлох оношлуур тус бүр нь 2000 ширхэг нийт 52 000 тодорхойлох оношлуур олгосон талаар ЭМЯ-наас мэдээлэв.

 

Г.Шинэтогтох

Холбоотой мэдээ