Хятадын хүн амын 70 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЭЭЖИН. /Reuters/. Хятад улсын 1.4 тэрбум хүн амын 70 гаруй хувь нь “COVID-19”-ийн вакцины бүрэн тунд хамрагдаад буйг тус улсын эрүүл мэндийн байгууллагаас өнөөдөр танилцуулсан тоон мэдээлэл харууллаа.
“Улсын хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 1.01 тэрбум хүн вакцинд бүрэн хамрагдсан” гэж Эрүүл мэндийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ,
Хятадад “COVID-19”-ийн долоон вакцин тарьж байгаагаас тав нь хоёр тунтай бөгөөд үүнд хамгийн түгээмэл хэрэглэж буй “Sinovac”, “Sinopharm” компанийн вакцин багтаж байна.
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
19 цаг
Засгийн газраас ирэх долоо хоногт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барина
3 өдөр
Улаанбаатар