Энэтхэгт өдөрт 20 сая гаруй тун вакцин тарьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДШИНЭ ДЕЛИ. /Anadolu/. Энэтхэгт нэг өдрийн дотор 20 сая гаруй тун вакцин тарьлаа гэж тус улсын Засгийн газраас мэдэгджээ.
Энэтхэгийн Засгийн
газрын мэдээлэл түгээх гол агентлаг болох “Press Information Bureau”-ийн
мэдээлснээр, 20 сая гаруй хүнийг баасан гарагт вакцинд хамруулжээ.
Мэдэгдэлд, нэг өдөрт хамгийн олон тун вакцин тарьсан болохыг дурдаж, эрүүл
мэндийн салбарын эмч, ажилтнуудын хүчин чармайлт
гайхалтай байгааг онцолжээ.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 34403 тохиолдол шинээр бүртгэгдэж,
халдварын нийт тохиолдлын тоо 33.3 сая
гаруйд хүрчээ.
Мөн халдварын хоёр дахь давалгааны дэгдэлтийн
үеэр 320 хүн нас барж, нийт нас баралтын
тохиолдлын тоо 444248 болсон байна.