Хоногт 3000 метр. куб ус цэвэрлэх хүчин чадалтай байгууламж ашиглалтад орлоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-19 21:41:30

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Азийн хөгжлийн банкны 9,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр  хоногт 3000 метр. куб ус цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо.


Цэвэрлэх байгууламж байгаль орчинд ээлтэй, орчин үеийн өндөр технологиор барьсан бөгөөд  цэвэрлэсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад  дахин ашиглах, гарч байгаа лагийг боловсруулж шахмал түлш гарган авах боломжтой гэнэ.


Хуучин Цэвэрлэх байгууламжийн ойролцоох Мөрөн сумын 13-р багийн иргэдэд урин дулааны цагт бохир их үнэртдэг учраас иргэдийн эрүүл ая тухтай орчинд амьдрах эрх зөрчигдөж ирсэн. Анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган бохир ус цэвэрлэх байгууламжийг шинэлэг технологи ашиглан барьснаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандарт дээшилж, иргэд ая тухтай эрүүл орчинд амьдрах боломж бүрдлээ.


Холбоотой мэдээ