Б.Батбилэг “Тэргүүний барилгачин” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-09-20 08:53:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Мөрөн сумын иргэн Б.Батбилэгийг "Тэргүүний барилгачин" цол тэмдгээр шагналаа.

Б.Батбилэг нь осолд орж суумгай болсон боловч 10 хүнийг тогтмол ажлын байраар хангаж,  11 жилийн хугацаанд 117 айлыг зах зээлийн үнээс хямд үнээр байшинтай болгожээ. Мөн Шарк танк төслөөс 90 сая төгрөг босгож өөрийн бүтээн байгуулалтын ажлаа өргөжүүлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй ч хийж бүтээж хөдөлмөрлөж болдог гэдгийг үлгэрлэн яваа Б.Батбилэг 117 дахь байшингаа барьж эзэнд нь хүлээлгэн өгчээ. Цаашид жишиг болохуйц хороолол барьж байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ