Хамтарсан дадлага, сургалтад 38 алба хаагч оролцож байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-20 21:35:09

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран энэ сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулж буй  “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага”-ын нээлт өнөөдөр боллоо.


Нээлтийн ажиллагаанд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Эрэн хайх, аврах газрын шумбалтын ажиллагаа, усны бүсээс, эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулах тусгай зориулалтын хэлтсийн орлогч дарга Аникиев Алексей Васильевич нар үг хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Хамтарсан дадлага сургалтад ОБЕГ, ОХУ-ын Онцгой байдлын яам, Байгалийн эрэн хайх, аврах отряд, Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас нийт 38 алба хаагч оролцож байна.


Энэ сарын 27 хүртэл үргэлжлэх тус сургалтаар тусгай зориулалтын багаж ашиглан Хөвсгөл нуурын ёроолын болон живсэн автомашин техникийн байршлыг тогтоон, усны тусгай зориулалтын дрон төхөөрөмжийг ашиглан Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байрлалын зураглал гаргах юм байна.



Холбоотой мэдээ