Аймгийн хэмжээнд биеийн байдал нэн хүнд 4 өвчтөн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-10-04 20:15:56

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 25 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 9330 боллоо. Энэ бүх тохиолдол нь Зуунмод суманд батлагджээ.

Орон нутагт 9318 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 7838 өвчтөн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийт 34 хүн нас бараад байна. 

Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1446 иргэн эмчлүүлж байгаагаас Нэгдсэн эмнэлэгт биеийн байдал хүнд 19, нэн хүнд 4, Баянжаргалан сумын эрүүл мэндийн төвд биеийн байдал хүнд 1 өвчтөн байна. 

Нийт эмчлүүлж байгаа иргэдээс 1180 насанд хүрэгч, 26 жирэмсэн эх, 240 хүүхэд байна. 

Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд 21 иргэн хяналтаас гарч 1280 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна

Холбоотой мэдээ