Халдварын улмаас хоёр иргэн нас барав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-10-07 13:59:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт коронавирусний халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байна. Сүүлийн 24 цагт шинээр 147 тохиолдол нэмэгдсэн бол халдварын улмаас хоёр иргэн нас баржээ. Тухайн иргэд нь Түмэнцогт, Онгон сумын ахмад настнууд байсан бөгөөд архаг хууч өвчтэй, халдварын нэн хүнд хавсарсан хэлбэрээр нас барсан байна.

Ингэснээр аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 7585, нийт нас баралт 12 болов. Тодруулбал, Баруун-Урт суманд найм, Онгон, Түмэнцогт, Наран, Халзан, суманд тус бүр нэг иргэн халдварын улмаас нас баржээ.

Харин хоногт 315 иргэн эдгэрч эмнэлгээс гарснаар, эдгэрсэн иргэдийн тоо 5050-д хүрээд байна.

Одоогоор эрүүл мэндийн байгууллагад 517 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн эмчилгээнд 1264 иргэн байна. Үүнээс жирэмсэн эмэгтэй 41, 18 хүртэлх насны 153 хүүхэд байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ