“Борнуур”, “Хөсөг трейд” ХК-иуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлав

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-10-19 17:22:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Борнуур” ХК-ийн ТУЗ тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг энэ оны 11 дүгээр сарын 26-нд зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Хурлаар:

  • Компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан,
  • Ногдол ашиг тараахгүй байх тухай ТУЗ-ийн шийдвэр,
  • 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө биелэлтийг хэлэлцэн баталж,
  • ТУЗ-ийн гишүүдийг сонгох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

“Хөсөг трейд” ХК-ийн хувьд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг мөн энэ оны 11 дүгээр сарын 6-нд хийхээр болоод байна. Хурлаар:

  • Компанийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгож, шинээр томилох,
  • Компанийн 2021 оны хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Холбоотой мэдээ