Халдварын тохиолдол 168-аар, нас баралт нэгээр нэмэгдэв

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-10-20 17:33:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт тус аймгийн 13 суманд халдварын 168 тохиолдол шинээр нэмэгдэв. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 10800 боллоо. Мөн нас баралт нэгээр нэмэгдэж, аймгийн хэмжээнд халдвараас шалтгаалах нийт нас баралт 15 болов.

Тодруулбал, Эрдэнэцагаан суманд эмчлүүлж байсан ахмад настан халдварын хүнд хэлбэр болон архаг хууч өвчний хавсарсан хэлбэрээр нас баржээ.

Харин эдгэрсэн иргэдийн тоо сүүлийн 24 цагт 166-аар нэмэгдэж, 8638-д хүрлээ.

Аймгийн хэмжээнд ЭМБ-д 588, гэрээр 1458 иргэн өрхийн эмчийн хяналт дор эмчлүүлж байгаагаас жирэмсэн эмэгтэй 40, 18 хүртэлх насны хүүхэд 283 байна. 

Холбоотой мэдээ