Өнгөрсөн хоногт 1733 хүнээс коронавирус илэрч, 17 хүн энджээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
uransolongo49@gmail.com
2021-10-23 11:12:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1733 хүн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ.


Шинээр илэрсэн тохиолдол зөөвөрлөгдсөн 2, Улаанбаатар хотод 1086, орон нутагт 645 бүртгэгджээ. Орон нутгаас Дорноговь аймагт халдварын хамгийн их буюу 115 тохиолдол батлагдсан байна.


Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 80 хүртэлх насны 17 хүн нас баржээ.


Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1570 хүн нас бараад байна.


Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18 384 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51 682 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.



Холбоотой мэдээ