Өнөөдөр 4000 гаруй иргэнийг дархлаажуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 36 баг, суурин 35 цэгт 80 багийн 310 эмч, ажилтан ажиллаж, 4798 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.