Төрийн албаны ерөнхий шалгалтад 48 иргэн тэнцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-17 17:42:02

Төв /МОНЦАМЭ/ Төрийн албаны нөөц бүрдүүлэх Ерөнхий шалгалтыг 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү шалгалтад Төв аймгаас нийт 265 иргэн оролцохоор бүртгүүлжээ. Үүнээс 222 иргэн шалгалт өгч, ирц 83.77 хувьтай байв. Улмаар төрийн албаны шалгалтад 48 иргэн тэнцсэн бөгөөд энэ нь нийт шалгалт өгсөн иргэдийн 21.62 хувийг эзэлж байна.


Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөл, шалгалт зохион байгуулах ажлын баг коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар хамгааллын дэглэм баримтлан, зохих хууль журмын дагуу Zoom апплейкшн ашиглан ТАЗ болон олон нийтэд шууд дамжуулан ил тод байдлыг ханган ажиллажээ. 

Энэ удаагийн шалгалтын зохион байгуулагчаар мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 15 аж ахуй нэгж, байгууллагууд хамтран ажиллажээ.


Холбоотой мэдээ