“Гэрч, хохирогчийн хамгаалалт” номын нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-29 14:12:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн 5 жилийн ойг тохиолдуулан “Гэрч, хохирогчийн хамгаалалт” номын дээжээс МХХ-ны Эрүүгийн эрх зүйн хорооноос тус номын нээлтийн үеэр хууль сахиулагчдад хандивласан байна. 


Энэхүү ном нь гэрч, хохирогчийг хамгаалахтай холбогдсон олон улсын болон үндэсний хууль тогтоомжийн зохицуулалт, гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны судалгаа болоод гадаад орны эрх зүйн зохицуулалтын талаарх мэдээллийг багтаасан ажээ.


Уг номоос иргэдэд хамгийн түгээмэл тулгамддаг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоох зэрэг түгээмэл асуултын хариултыг хялбар олж авахын зэрэгцээ хуульч, хууль сахиулагчид өдөр тутмын хэрэгцээндээ болон сургалтын хэрэглэгдэхүүн байдлаар ашиглах боломжтой юм.




Тус номын нээлтэд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс, Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Г.Оюунболд, ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Буянтөр, Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Батхуяг нар оролцсон.

 

Холбоотой мэдээ