Баянзүрх сумын нутагт 3,7 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-12-01 15:56:30

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн нутаг Рашаант гэдэг газар сумын төвөөс баруун зүгт 60 км-т  11 дүгээр сарын 30-ны өдрийн 6 цаг 58  минутад 3.7 магнитудын газар хөдлөлт болсон байна.  

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянзүрх сумын Засаг даргаас тодруулахад, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэлээ.

 

Холбоотой мэдээ