Хот тохижилт үйлчилгээний төвийн ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-12-03 12:43:02

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвийн хамт олон өнөөдөр Чингүнжавын талбайд жагсаж цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна. Тэд хамгийн хүнд нөхцөлд ажилладаг боловч цалин нь амьдралд хүрэлцэхгүй байгаа учраас аймаг орон нутгийн удирдлагуудад цалингаа нэмэх хүсэлтийг хүргүүлсэн байна. Тус хүсэлтийн хариуг энэ сарын 2-нд авах байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу шийд ирээгүй тул ийнхүү тайван жагсаал хийж байна. Өнөөдөр Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан хуралдаж,  ирэх оны төсвийн төсөл батлах юм. Иймээс өнөөдрийн хуралдаанаар тус асуудлыг шийдвэрлэж өгөхийг Хот тохижилт үйлчилгээний төвийн хамт олон хүсэж байгаа аж.

Хот тохижилт үйлчилгээний төвийн ажилчид доод тал нь 395 мянгаас 410 мянган төгрөгийн цалин авдаг бөгөөд зээл авах гэхээр цалингийн хэмжээ хүрдэггүй, амьдрал хэцүү байгааг хэлж байлаа. 

 

Холбоотой мэдээ