Төрийн дээд одон медаль гардуулах ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-07-15 13:10:59

  Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын  810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар төрийн дээд одон медаль гардуулах ёслол Ховд аймгийн ЗДТГ-ын хүндэтгэлтийн өргөөнд боллоо.

Шагнал гардуулах ёслолд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, ЗДТГ-ын дарга Б.Батмөнх, Аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгч оролцож, боловсрол, эрүүл мэнд, спорт, улс төр, эдийн засаг, зам тээвэр, үйлдвэр үйлчилгээ, бизнесийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ахмад тээвэрчин С.Дамдинжав, ахмад багш Х.Цэрмаа, ахмад настан Б.Түмэннасан, Ж.Дагважанцан, Цаст Алтай цогцолбор сургуулийн сургалтын менежер Д.Уранбилэг нарын таван хүн,

 Алтан гадас одонгоор Дуут сумын ахмад настан Ч.Бинья, Дарви сумын Ж.Пүрэвжамц, Цэцэг сумын Ч.Оросоо, Чандмань сумын Ц.Отгонбулаг, Буянт сумын Ц.Эрдэнэцогт нарын 40 гаруй хүн, Цэргийн хүндэт медалиар  Шүүхийн ШГА-ны мэргэжилтэн П.Отгондулам, Хөдөлмөрийн хүндэт медалиар Геологийн шинжилгээний Алтай нэгдлийн геологич Л.Баатаржав,Ц.Басанжав, Холбооны газрын ахмад ажилчин Ш.Уранбилэг, БОЭТ-ийн харшлын тасгийн сувилагч Ж.Оюунцэцэг нарын 10 гаруй хүн  шагнуулав.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ