Шөнийн эргүүлүүд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан этгээдийг баривчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-10 14:07:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЦУГ-аас шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газартай хамтран энэ сарын 9-10-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ.


Дээрх үйл ажиллагаагаар шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон цагийн хязгаар зөрчиж, шөнийн цагаар иргэдэд хэмжээ хязгааргүй архидан согтуурах нөхцөлийг бүрдүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан яллагдагчийг олж баривчлан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 27 зөрчлийг илрүүлжээ.


Мөн зөрчил гаргасан, гэр бүл, хүүхдэдээ аюул заналхийлэл учруулж болзошгүй 4 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 41 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 11 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээ