Шүлхий өвчний вакцинжуулалтад 507650 толгой малыг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-28 17:20:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 12 дугаар сарын 27-ны байдлаар 191 өрхийн 7467 толгой мал гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилжээ.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн Шарга, Есөнбулаг, Тайшир, Хөхморьт, Баян-Уул, Халиун, Цогт, Жаргалан, Төгрөг суманд шүлхий өвчнөөр 7467 толгой мал оношлогдсон тухай Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Тодруулбал, Шарга сумын 72 өрх, Есөнбулаг сумын 40 өрх, Тайшир сумын 26 өрх, Хөхморьт сумын 5 өрх, Баян-Уул сумын 16 өрх, Халиун сумын 20 өрх, Цогт сумын 1 өрх, Жаргалан сумын 7, Төгрөг сумын 4 өрхийн 7467 толгой мал шүлхийгээр өвчилсөн байна.

Нийт өвчилсөн малын 7439-ийн шинж тэмдэг арилсан бол 66 малыг устгасан байна. Мөн шүлхий өвчний вакцинжуулалтад 507650 толгой малыг хамруулсан тухай холбогдох албанаас мэдээлэв. Одоогоор хорио цээртэй 6 сум, хязгаарлалттай 1 сум, цуцалсан 2 сум байгаа аж. 

Холбоотой мэдээ