“Эмнэлгийн зааварлагч бэлтгэх” сургалтад аврагчдыг хамруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-30 13:39:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас ЗХЖШ-ын Эмнэлгийн хэлтэстэй хамтран “Эмнэлгийн зааварлагч бэлтгэх” сургалтыг зохион байгуулжээ.


Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газрын нийт 40 гаруй алба хаагч хамрагдсан юм.


Тус сургалтаар аврагчид гамшиг, осолд нэрвэгдсэн иргэд болон хамтран үүрэг гүйцэтгэгчиддээ эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэгээ дээшлүүллээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.





Холбоотой мэдээ