Омикрон хувилбарын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдгүүдийг ЭМЯ-наас танилцууллаа.
Тодруулбал, хоолой өвдөх, толгой өвдөх, нус гоожих, найтаах, ханиалгах, халуурах, үнэрлэх мэдрэхүй алдагдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Коронавирусний омикрон хувилбар халдварлах чадвар өндөртэй бөгөөд бусад хувилбартай харьцуулахад хүндрэх эрсдэл багатайг зарим судалгаагаар тогтоожээ.

Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
19 цаг
Засгийн газраас ирэх долоо хоногт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барина
3 өдөр
Улаанбаатар