“Файзер”-ын вакцины хадгалалтын хугацааг гурван сараар сунгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-01-10 11:16:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Файзер компани үйлдвэрээс гарч байгаа вакцины шошгон дээрх хүчинтэй хугацаагаа 9 сар болгон гаргаж эхэлжээ.

“Файзер компанийн үйлдвэрлэсэн "Комирнэти" вакциныг хадгалалтын зөв горимд буюу Цельсийн -60-90С хэмийн гүн хөлдөөгчид хадгалсан тохиолдолд хадгалалтын хугацааг дахин 3 сараар сунгаж ашиглаж болохыг албан ёсоор мэдэгдсэн захиаг ДЭМБ-аас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Файзер компанид хүргүүлсэн байна.

Ингэснээр манай оронд нийлүүлсэн вакцины хадгалалтын хугацаа мөн адил гурван сараар сунгагдаад байна



Холбоотой мэдээ