ӨНӨӨДӨР: Гавьяат жүжигчин С.Жавхлан хэрэгжүүлж буй шинэ төслөө танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-01-11 07:14:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 11-нд болох үйл явдлын тойм:

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох үйл ажиллагаа явуулах талбайн газар нутгийн байгаль орчны суурь нөхцөлийг тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж боловсруулах ШУА-ийн ажлын баг тайлангаа танилцуулна.


“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан хэрэгжүүлж буй шинэ төслөө танилцуулна.


Төрийн ордонд

10.00 цагт “Их засаг” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах түр хороо хуралдана.

14.30 цагт “Их засаг” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ