Халдварын 1208 тохиолдол бүртгэгдсэнээс 36 нь гадаадаас зөөвөрлөгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-01-11 11:04:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1208 тохиолдол батлагджээ. Энэ нь өмнөх өдрийнхөөс бараг хоёр дахин ихэссэн үзүүлэлт юм.

 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр бүртгэгдсэн тохиолдлын 842 нь нийслэлд,  330 нь аймаг, орон нутагт батлагдсан бол 36 тохиолдол гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Орон нутагт хамгийн олон буюу  45 тохиолдол Дорноговь аймагт бүртгэгджээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4483 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • биеийн байдал хөнгөн 1191,
  • хүндэвтэр 2669, хүнд 590,
  • нэн хүнд оноштой  33 хүн байна.

Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй бөгөөд гэрийн хяналт ажиглалтад  11 259 хүн байна.



Холбоотой мэдээ