Ойн салбарт Европын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Уртнасан Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйзтэй уулзлаа.
Сайд Н.Уртнасан БОАЖЯ
энэ онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд бүтээлч, шууд
хөрөнгө оруулалтыг дэмжихэд хамтран
ажиллах саналаа илэрхийлээд, Засгийн газраас Ойн агентлаг байгуулах, салбарын хамтын
ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа. Одоогоор 9.2 сая
ширхэг тарьц суулгацын нөөцтэй. Үүнийг 10
дахин нэмэхийн тулд ойн аж ахуйг дэмжих, хүний нөөцийг нэмэхэд онцгой анхаарч
байгааг дурдлаа.
Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз “Байгаль
хамгаалах, цөлжилтийг сааруулах,
агаар, орчны бохирдолд анхаарал
хандуулж байгаад талархаад, Монгол
Улстай ойн салбарт хамтран ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсыг ойн
хамтын ажиллагааны тэргүүлэх 5
орны нэгд оруулан ажиллахаа мэдэгдлээ. Ингээд ирэх саруудад болох олон улсын томоохон форум, уулзалтаас урьтаж, Монгол Улс болон Европын холбоо хооронд
Ойн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тогтов. Ингэснээр Европын
Холбооны дэмжлэгээр тус салбарт хөрөнгө оруулах боломж нэмэгдэх аж.
Салбарын сайд Н.Уртнасан агаар, орчны бохирдлыг багасгахад анхаарч буй бас нэг
асуудал нь нийслэлийн газар нутгийн
80 гаруй хувьд нь хөрсний бохирдол үүссэнийг дурдаад, энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хамтран ажиллах хүсэлтэйгээ дуулгасан юм.
Тэрбээр, мод
үржүүлгийн газрыг бүсчлэн хөгжүүлэх, үрийн нөөц бүрдүүлэх, усан
хангамжийг нэмэх, салбарын боловсон
хүчнийг бэлтгэх, чадавхжуулахад
туршлага солилцон хамтран ажиллах, Европын Холбооноос санаачилсан “Ногоон Сэргэлт /Green recovery”
хөтөлбөрийн хүрээнд БОАЖЯ
хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдэв.
Мөн Европын холбоотой хамтран хог хаягдлын менежментийг сайжруулах
зорилготой ажлын хэсэг байгуулан салбар дундын зохицуулалтыг нэмэх ажлыг энэ онд бодит ажил болгохоо тэмдэглэжээ.