“Toyota” коронавирусний дэгдэлтийн улмаас үйлдвэрлэлээ түр зогсоож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-01-21 15:36:41

ТОКИО. /TASS/. Японы автомашин үйлдвэрлэгч томоохон компани болох “Toyota Motor” коронавирусний халдвар дэгдсэний улмаас нэгдүгээр сарын 21-24-ний хооронд дотоодын 11 үйлдвэрийнхээ 21 үйлдвэрлэлийн шугамыг түр зогсоохоор болжээ.


Энэ нь дэлхийн хэмжээнд хагас дамжуулагч болон эд ангиудын хомсдол үүсээд буй асуудлыг улам хурцатгана гэж Японы “Nikkei” сонин баасан гарагт мэдээлэв.


Үйлдвэрлэлийн шугамуудыг зогсоосноор “Toyota Motor” компани нь алдартай "Land Cruiser" жийп машиныг нь оруулаад нэгдүгээр сард 47 мянга орчим автомашин үйлдвэрлэж чадахгүй болоход хүрч магадгүй гэж тус сонины шинжээчид тооцоолжээ. Үйлдвэрүүдийн ажилчдын дунд коронавирусний “омикрон” хувилбар илэрсэнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийг түр зогсоосон байна. Үүний улмаас “Toyota Motor” энэ санхүүгийн жилийн автомашины үйлдвэрлэлийн ерөнхий төлөвлөгөөгөө шинэчлэхээс өөр аргагүйд хүрчээ.


Холбоотой мэдээ