Уулархаг нутгаар -40 хэм хүрч хүйтэрнэ

ОРОН НУТАГТ | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-24 20:13:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан энэ сарын 24-30-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн хугацаанд нийт нутгаар хүйтрэх төлөв ажиглагджээ.

Тодруулж хэлбэл энэ сарын 27-ны өдөр нутгийн өмнөд хэсгийн зарим газраар ялимгүй цас орно. Энэ үеэр салхины хурд зарим газраар 12-14 м/с-д хүрч ширүүсэн, уул, даваануудад явган цасан шуурга шуурна.

Агаарын температур хот, суурин газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, уулархаг нутгаар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байх төлөвтэй.

Холбоотой мэдээ