Сингапурт 12-оос доош насны 140 мянга гаруй хүүхэд вакцины эхний тунд хамрагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-25 16:25:03

СИНГАПУР. /Zaobao/. Сингапурт 12-оос доош насны 140 мянга гаруй хүүхэд коронавирусний вакцины эхний тунд хамрагдаад байна. 


Сингапурын Эрүүл мэндийн сайд Он Еэ Куны мэдээлснээр, цар тахал эхэлсэн цагаас хойш өнөөг хүртэл 12-оос доош насны 17699 хүүхэд халдвар авсан ба тэдний 2586 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.


Мөн тэрбээр бусад олон улс оронд халдвар аван эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо эрс нэмэгдэж байгааг дурдаад, вакцинжуулалт нь хүүхдийн биеийн байдал хүндрэхээс урьдчилан сэргийлж чадна гэдгийг онцлон мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт тус улсад 12-оос доош насны халдвар авсан хүүхдийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна.


Одоогийн байдлаар вакцинд хамрагдсаны дараа хүүхдүүдэд ноцтой хүндрэл гараагүй байна. Эмнэлзүйн туршилтаар хүүхдүүдийг вакцинжуулахад шинж тэмдэгийн халдвар авах эрсдэлийг 90 хувиар бууруулж, хоёр тун вакцин хийлгэсний дараа эсрэг биетийн түвшин маш өндөр түвшинд хүрч байгааг судалгаагаар тогтоожээ.  

Холбоотой мэдээ