Японд ойрын хавьтал болсон хүмүүсийн тусгаарлагдах хугацааг богиносгохоор төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-01-28 15:40:38

ТОКИО. /Mainichi/. Японы Засгийн газар коронавирусээр халдварласан өвчтөнтэй ойр байсан буюу ойрын хавьтал болсон хүмүүсийн тусгаарлагдах хугацааг 10-аас долоо хоног болгон богиносгохоор хэлэлцэж байгаа талаар уг мэдээлэлд ойр эх сурвалжууд пүрэв гарагт мэдээлжээ.


Тодруулбал, халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбар хурдацтай тархаж байгаа нь зайлшгүй шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг салбаруудын үйл ажиллагааг тасалдуулж болзошгүй нөхцөл байдал үүсжээ. Японд пүрэв гарагт 78920 хүнээс халдвар илэрснээр өдөрт шинээр бүртгэгдсэн тохиолдлын тоо гурван өдөр дараалан хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ.


Японы Бизнесийн холбооны зүгээс ойрын хавьтал болсон хүмүүсийн тусгаарлагдах хугацааг богиносгохыг уриалсаар иржээ. Тус холбооны тэргүүн Токүра Масаказү даваа гарагт хэвлэлийн бага хурлын үеэр, дэлхийн бусад орнуудад таван хоног тусгаарлагдах шаардлага тавьж байхад яагаад Японд 10 хоног байгааг тодруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ