Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд заан Г.Бат-Эрдэнэ түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-01-28 22:15:52

Хөвсгөл /МОНЦАМЭ/. XVII жарны Сайжруулагч хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо.

Барилдаанд  хүчит  64 бөх барилдсанаас Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат аймгийн заан Г.Бат-Эрдэнэ түрүүлж, Тосонцэнгэл сумын харьяат аймгийн заан Н.Даваахүрэл үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат аймгийн арслан Г.Батням, Тосонцэнгэл сумын харьяат аймгийн начин Б.Төрбадрах нар үлдэж уран мэхийг уралдуулан барилдаж үзэгч олноо баясгалаа.


Холбоотой мэдээ