Дархлаажуулалтын нэмэлт дөрөвдүгээр тунд 1154 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-02-07 20:05:31

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 61 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 19899 боллоо. Үүнээс Зуунмод суманд 42, Аргалантад 9, Борнуурт 5, Алтанбулагт 2, Баянчандманьд 1, Жаргалантад 1,  Угтаалцайдамд 1 тус тус бүртгэгдлээ.

Халдварын улмаас 20651 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 19796 нь эдгэрсэн бөгөөд одоогийн байдлаар аймгийн хэмжээнд коронавирусний халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 59 өвчтөн нас барсан байна. 
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 
796 иргэн эмчлүүлж байгаагаас 125 насанд хүрэгч, 5 жирэмсэн эх, 26 нь хүүхэд байгаа бол гэрийн эмчилгээнд 434 насанд хүрэгч, 207 хүүхэд байна. Түүнчлэн тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар 51 иргэнийг гэрийн ажиглалт тусгаарлалтад авч, нийт 1309 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа.
Харин аймгийн хэмжээнд дархлаажуулалтын эхний тунд 600
30, хоёрдугаар тунд 57667, гуравдугаар тунд 26361, дөрөвдүгээр тунд 1154 иргэн хамрагджээ. 

Холбоотой мэдээ