ХАСХОМ бүртгүүлж дуусахад 5 хоног үлдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг АТГ-аас улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800
гаруй салбар байгууллагын 46.8 мянган албан тушаалтнаас өнөөдрийн байдлаар 85 орчим хувь нь мэдүүлгээ гаргаад байна.
Монгол Улсад бий болсон коронавирусний үеийн нөхцөл байдалтай зохицуулан албан тушаалтнаас өнгөрсөн оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тус газраас уг мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд болон мэдүүлэг гаргагч нарт онлайн сургалтыг тухай бүр зохион байгуулж, холбогдох албан тушаалтнуудад нэгдсэн заавар зөвлөмж өгч, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.