“Англи хэлтэй Дорнодчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-24 10:44:04

Дорнод /МОНЦАМЭ/. “Англи хэлтэй Дорнодчууд” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байнаӨнгөрсөн онд англи хэлний багш нарын ур чадварыг нэмэгдүүлж, англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх, “Англи хэлтэй Дорнодчууд” аян, англи хэлтэй иргэд, оюутан залуучууд, төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх ажлыг сургалтын төвүүдтэй хамтран зохион байгуулжээ.

Энэ жил уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн ЕБС-ийн сурагчдын унших чадварыг сайжруулах, цахим номын санг үр дүнтэй ашиглах зорилгоор “Англи хэлний уншлагын уралдаан"-ыг өргөн хүрээтэй зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, орон нутгийн мэдээ, мэдээллийг англи хэлээр олон нийтэд хүргэх, англи хэлний залуу багш нарыг чадавхжуулах зорилгоор “Дорнодын мэдээ англиар” мэдээллийн хөтөлбөрийг тогтмол бэлтгэхээр төлөвлөсөн байна.

 

Холбоотой мэдээ