Налайх, Багахангай дүүрэгт хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-29 10:56:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод, аудитын хэлтсийн дарга Н.Батсүхээр ахлуулсан Ажлын хэсэг Налайх, Багахангай, дүүргийн Биеийн тамир, спортын хороонд ажиллав.


Тус Ажлын хэсэг энэ сарын 27-нд БТСУХ-ны даргын 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр баталсан удирдамжийн дагуу тус 2 дүүрэгт хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хийсэн байна.


Энэхүү ажлын хүрээнд байгууллагын дотоод үйл ажиллагаа, хууль тогтоомж, эрх зүйн актуудын хэрэгжилт, төсөв, санхүү, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт зарцуулалт, бүртгэлийн хөтлөлт зэрэг чиглэлээр хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитыг хийж, холбогдох зөвлөмж, дүгнэлтийг өгчээ. 



Холбоотой мэдээ