АХБХ-ны фитнессийн дасгалжуулагчийн 1А зэрэглэлийн сургалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөл бөмбөгийн холбоо /АХБХ/-ны фитнесиийн дасгалжуулагчийн 1А зэрэглэлийн сургалтыг Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/ амжилттай зохион байгуулав.
Уг сургалтыг Иран улсын сургагч багш Абдолхоссейн Парнов удирдаж 4 дүгээр сарын 25-29-нд 5 өдөр онол, практик хослуулан заасан байна. Сургалтад АХБХ-ны B зэрэглэлээс дээш зэрэглэлтэй МХБХ-ны үндэсний Дээд Лигийн клубүүдийн нийт 13 дасгалжуулагч нар хамрагджээ.
Сургалтад хамрагдсан дасгалжуулагчид АХБХ-ны фитнессийн дасгалжуулагчийн 1B зэрэглэлийн сургалтыг жилийн дараа зохион байгуулж, тэнцсэн багш нар АХБХ-ны цитнессийн дасгалжуулагчийн 1 дүгээр зэрэглэлтэй болох юм байна.